МАН-ын бүлэг хуралдаж Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэгийг бүлгийн даргаараа сонгоно

МАН-ын бүлэг хуралдаж Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын нэгийг бүлгийн даргаараа сонгоно

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2025.06.23/  хуралдаж байна. МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар бүлгийн даргаа сонгох юм. 

2024 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байсан Л.Мөнхбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Үүнтэй холбогдуулан бүлгийн даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. МАН-ын бүлгийн даргад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нар өрсөлдөх юм.