АН-ын бүлэг өнөөдөр /2025.06.24/ УИХ-ын чуулганы хуралдаанаас нэг өдрийн завсарлага авч, ээлжит бусаар хуралдсан.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "УИХ-ын өнөөдрийн хуралдаанаас АН-ын бүлэг завсарлага авсан. Нэгдүгээрт УИХ-аар хэлэлцэж байсан Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль дээр санал зөрөлдөх зүйлс байсан учраас энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Хоёрдугаарт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ойр орчимд болж байгаа процессын талаар өөрөөс нь мэдээлэл авч ярилцсан. Ер нь сүүүлийн жилүүдэд үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн гишүүд рүү гүтгэдэг, тролл армиар дайрдаг, доромжилдог, зөрүүтэй байр суурь илэрхийлснийг нь хуулийн байгууллагаар шалгуулдаг байдал Монголын ардчиллын 35 жилийн түүхэнд улам нэмэгдэж, гажуудсан ардчилал руу явж байгааг та бүэн бүгд мэдэж байгаа. Үүний нэг жишээ нь өнөөдөр боллоо гэж бид бодож байна. С.Ганбаатар гишүүнд тохиолдсон хэрэгтэй холбоотой асуудлын ард улс төр явж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна. Энэ нь зөхөн нэг гишүүний асуудал гэхээс илүүтэй Монголын парламентын дархлаа алдагдах тал руугаа явж байгаа юм биш биз гэж бодож байна. Бид зөвхөн нэг гишүүн гэхээс илүү Монголын парламентыг хамгаалах ёстой гэж үзээд энэ аусудал дээр нэгдсэн байр сууриа илэрхийлж, улс төрийн мэдэгдэл гарах нь зүйтэй гэж үзлээ" гэв.
АН-ын ЕНБД Н.Ганибал, “Асуудал ярвигтай болж байна. Учир нь АН-аас Ерөнхийлөгчийн соснгуульд нэр дэвших боломжтой гишүүдийг ямар нэгэн байдлаар шалгах, хууль хүчний байгууллагаар дамжуулан ял оноох, түүнийгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулах, магадгүй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль ийм эрт эхлээд АН-ын гишүүдийн боломжийг боомилж байгаа мэт үйлдэл харагдаж байна. Энэ үйлдэл нь С.Ганбаатар гишүүний асуудал дээр тодорхой харагдаж байна. С.Ганбаатар гишүүний хувьд гурван асуудал дээр тодорхой байр сууриа илэрхийлсэн. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийг 6 жилээр дахин сонгохгүй, Үндсэн хуулийн өөрчлөолтийг хийхгүй гэдэг дээр хатуу байр суурийг илэрхийлсэн. Мөн газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй юм байна, Энэ асуудал дээр ҮАБЗ анхаарал хандуулаач гэсэн. Гуравдугаарт ураны асуудал дээр УИХ-ын гишүүнийхээ хувьд, хувь хүнийхээ хувьд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ асуудлыг тойроод С.Ганбаатар гишүүний ойр орчмын хүмүүсийг шалгаж байгаа нь Монголд ардчиллыг нухчин дарах гэсэн үйлдэл гаргаж байна гэж ойлгож байгаа. Иймд АН албан ёсны мэдэгдэл, шаардлага гаргаж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: