Авлигатай тэмцэх газраас төрийн болон нийтийн албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг ил болголоо. Уг мэдээллээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр 2023 онд өөрийн орлого 1 тэрбум 865 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2024 онд 2 тэрбум 664 сая төгрөг болж, 799 сая төгрөгөөр өсжээ. Мөн гэр бүлийн гишүүдийнх нь орлого 9 саяас 387 сая төгрөг болж, 378 сая төгрөгөөр өссөн байна.
- Үл хөдлөх хөрөнгө: 4 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 орон сууц, 2 авто зогсоолтой
- Тээврийн хэрэгсэл: 1 тэрбум 15 сая төгрөгөөр үнэлэгдэх Mercedes Benz, G 500, Lexus, LX 600
Хадгаламж нь 1 тэрбум 100 сая төгрөгөөс 1 тэрбум 795 сая төгрөг болж, 695 сая төгрөгөөр өсжээ. Авлагагүй, өргүй. Монтай Эрдэнэ ХХК-д хувьцаа эзэмшдэг. Мөн бэлэг, хандивт 450 мянган төгрөг зацуулжээ