УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2025.07.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн уг хуралдаанаар дээрх хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдсэнтэй холбогдуулан 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан, хуулийн төслүүдийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хүчингүй болгов.