Улаанбаатар хотод зохион байгуулагдсан 3х3 Сагсан бөмбөгийн Дэлхийн цомын тэмцээнээс Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид мөнгөн медаль хүртсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчдад Монгол Улсын Гавьяат тамирчин цол, тэмдэг олгохоор болсон байна. Шагналыг маргааш /2025.07.02/ 11.00 цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд гардуулах аж.