Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуралдаа суудаггүй зарим гишүүдийг шүүмжлэв.
Тэрбээр, "Хүний эрхийн үндэсний комиссын эрүүдэн шүүхийн асуудал эрхэлсэн комисарын бие даасан байдал хөндөгдөж байгаа учраас ХЗБХ-ны гишүүд судалгаатай байвал зүгээр. Иргэний шүүхийн асуудлаар тусгайлсан бие даасан комиссар ажиллана гэсэн болохоос биш бие даасан байгууллага байна гэж ерөөсөө яриагүй. Гэтэл би хүнээ томилно, би төсвөө захиран зарцуулна гээд салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг хүнтэй болчихсон. УИХ дээр орж ирж сонин юм ярина. Өнгөрсөн оны сонгуулийн өмнө Хүний эрхийн тэр комисар нь С.Зоригийн хэрэгтэй холбоотой н.Амгаланбаатар гэж ял эдэлж байгаа хүн камерт гаргаад, бичлэг хийж байгаад сонгуулийн өмнө цацсан шүү дээ. Сонгуулийн өмнө яахаараа тэр улс төрийн асуудалд татагдан орж, ямар зорилгоор, хэний захиалгаар ийм мэдээлэл түгээгээд байдаг юм. Тийм учраас энэ асуудал дээр их нухацтай хандаасай гэж хүсэж байна. Мөн Хүний эрхийн дэд хороо яахаараа манай улсад суугаа гадаадын элчин сайд, консулуудыг дуудах асуудал ярьдаг юм. Гадаад яам хариуцаж байгаа шүү дээ. Яахаараа гадаад улсад байгаа, гадаадын хууль тогтомож үйлчилж байгаа байрыг үзэх тухай ярьж байдаг билээ. Тийм учраас хоёр орны харилцаанд нөлөөлөхүйц, олон улсын гэрээ хэлцэл хэм хэмжээг давсан асуудлыг ярих шийдвэр гаргах тал дээр их нухцатай бодож байх ёстой.
Бас хуралдаа суудаггүй гишүүдийг байнгын хорооноос хасмаар байна. Миний мэдэхийн Х.Баттулга гишүүн манай байнгын хорооных юм билээ. Жилийн хугацаанд нэг ч хараагүй. Ер нь хууль зүйн байнгын хороонд тэр хүн яахаараа орчихсон байдаг юм. Шалгагдаж байгаа гэх юм уу, албан тушаалаасаа буусан хүмүүс дандаа гадагшаа зугтдаг боллоо. Энэ асуудал дээр аюулгүйн зөвлөл нь дүгнэлт хиймээр байна. Улсын онц чухал нууцтай танилцаж байсан хүмүүс гадаадад байгаад байдаг. Хэний мөнгөөр, хэний санхүүжилтээр амьдраад байгаа юм. Энэ асуудал дээр нухацтай хандах хэрэгтэй. Хууль зүйн байнгын хороонд Х.Баттулга гэж хүн хуулиас айгаад орсон юм уу. Нэг ч удаа хуралдаа суугаагүй. Тийм учраас АН суудаггүй хүмүүсээ татаж аваачээ" гэв.
ВИДЕО: