УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлэхдээ "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон сонгогдсон есөн гишүүнээс бүрдэнэ. Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Ц.Даваасүрэнг УИХ-д таван удаа сонгогдсон гэдэг үндэслэлээр Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилох асуудлыг МАН-ын бүлгээс танилцуулж байна" гэлээ.
