Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумд гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Жаргалант" гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраажээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймаг, Ерөө сум Бугант багийн “Жаргалант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км/  Firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг долоодугаар сарын 01-ний өдрийн 16:50 цагт хүлээн авсан аж. Онцгой байдлын Ерөнхий газар,  Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар,, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар,  Баянхонгор аймгйин Онцгой байдлын газар,  Нийслэлийн Онцгой байдлын газар, орон нутгийн нийт 99 хүн, 14 автомашинтай голомтод ажиллаж өнөөдөр /2025.07.04/ 16:55 цагт бүрэн унтраалаа