Ерөнхий сайд Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” номоо гаргахдаа зохиогчийн эрх зөрчсөн гэх мэдээлэл нь "худал" гэж мэдэгджээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Цэгцрэх хөдөлгөөн” номоо гаргахдаа зохиогчийн эрх зөрчсөн гэх мэдээлэл нь "худал" гэж мэдэгджээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн. Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл энэ асуудлын талаар Монгол Улсын Засгийн газраас дараах мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд, "Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн онд “Цэгцрэх хөдөлгөөн” ном хэвлүүлсэн. Уг номдоо МУИС-ийн багш нарын 2009 онд хамтарч бичсэн “Шинэ институцийн эдийн засаг” номоос эшлэл оруулахдаа зохиогчдоос зөвшөөрөл аваагүй хэмээсэн ташаа мэдээллийг нэр бүхий сайтын цахим хуудсаар олон нийтэд түгээжээ. Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

“Цэгцрэх хөдөлгөөн” ном нь оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн ямар нэгэн зөрчилгүй болно. Хувь хүний болон албаны нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж, олон нийтэд түгээх мэдээллээ албан эх сурвалжаас тодруулж байхыг хүсэж байна" гэжээ.