Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.
Гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан дараах дипломатуудад Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд цол хүртээлээ.
- Ахмад дипломатч Цэндийн Батбуян,
- Ахмад дипломатч Чимэддоржийн Баттөмөр,
- Ахмад дипломатч Эрдэнийн Бямбажав,
- Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин,
- Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Тэргүүн шадар дипломат Эрдэнэцогтын Одбаяр,
- Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нямдоржийн Анхбаяр.