СЕХ-ны газрын дарга Д.Баяндүүрэнг Улсын дээд шүүхээс СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтлоо

СЕХ-ны газрын дарга Д.Баяндүүрэнг Улсын дээд шүүхээс СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлж, УИХ-д санал болгохоор тогтлоо

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Нийт шүүгчийн хуралдаанаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд /нэг/ нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд заасны дагуу яаралтай журмаар хэлэлцлээ. Материал хүлээн авах хугацаанд Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Хуулийн газрын зөвлөх Б.Баярсайхан, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Х.Лхагважав нарын хүмүүс материал ирүүлснээс Х.Лхагважавыг баримт бичгийн бүрдүүлэлт хангагдаагүй үндэслэлээр санал хураалтаас хасаж, Д.Баяндүүрэнг нийт шүүгчийн олонхын саналаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд санал болгохоор тогтов.