Урьд шөнө буюу энэ сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Улиастай бурхантын аманд байх айлын гэр рүү баавгай дайрч нэг хүний амь эрсдэж, нэг хүн хүнд шархадсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.
"Шалгалтын явцад тухайн газарт мал малладаг эрэгтэй, эмэгтэй 2 иргэнийг гэртээ амарч байхад нь гэрлүү нь баавгай дайрсан. 40 настай эмэгтэй нүүрэн хэсэгтээ баавгайд самардуулсан, 55 настай эрэгтэй баавгайд бариулсны улмаас амь нас хохирсон байна. Эмэгтэйн хувьд баавгайд самардуулаад гэрээс гарч зугтааснаар амьд үлдэж чадсан. Одоо эмнэлгийн байгууллагын тусламжийг авч байгаа. Нас барсан эрэгтэйн цогцсыг гэрээс тодорхой зайд олж тогтоосон. Энэ үйл явдалтай холбоотойгоор бага насны хүүхэд баавгайд бариулсан зүйл байхгүй. Он гарсаар нийслэлийн байгаль орчны газарт 597 тохиолдол бүртгэгдэж, тухай бүр арга хэмжээ авч ажилласан. Баавгайг олохоор Нийслэлийн байгаль орчны газар, БЗДЦГ-аас алба хаагчид гарч эрэн хайх ажиллагааг явуулж байна.
ВИДЕО: