“Хүрээ цам даншиг наадам-2026” зургаадугаар сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадам бөх, морь, сур гэсэн гурван төрлөөр зохиогддог билээ.
Тэгвэл энэ жилийн “Хүрээ цам даншиг наадам-2026”-д хурдан морь уралдахгүй болжээ. Энэ талаар зохион байгуулагч буюу Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тодруулахад, "Шүлхий өвчний дэгдэлттэй холбоотойгоор бүх насны морьд уралдах боломжгүй болсон. Наадам бөх болон сур гэсэн төрлөөр зохиогдоно" хэмээн мэдээллээ.