Ирэх сарын 1-нээс Японы визний хураамж нэмэгдэнэ

Ирэх сарын 1-нээс Японы визний хураамж нэмэгдэнэ

Японы Засгийн газар долоодугаар сарын 1-нээс эхлэн гадаадын иргэдэд олгох визний хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. Японы визний хураамжийн хэмжээ 50 шахам жилийн турш өөрчлөгдөөгүй байсан юм.

Шийдвэр хэрэгжиж эхэлснээр нэг удаа зорчих визний хураамж одоогийн 3 000 иенээс 15 000 иен (93 орчим ам.доллар), харин тогтоосон хугацаанд олон удаа зорчих эрхтэй (олон удаагийн) визний хураамж одоогийн 6 000 иенээс 30 000 иен (186 орчим ам.доллар) болж нэмэгдэнэ. 

Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, одоогийн мөрдөгдөж буй визний хураамжийг 1978 онд тогтоож байсныг дурдаад, үнийн өсөлт болон валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор шинэчлэн өөрчлөхөөр шийдвэрлэсэн гэжээ.

Тэрбээр мөн уг шийдвэрийг янз бүрийн нөлөөлөл, бусад хүчин зүйлийг харгалзан гаргасан бөгөөд тус улсыг зорих жуулчдын урсгалд шууд сөргөөр нөлөөлөхгүй хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.