Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

Брюссель хотын алдарт Маннекен-Пис хөшөөнд монгол дээл өмсүүлжээ

Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэх хүрээнд Бельги Улсын нийслэл Брюссель хотын төв дэх алдарт Маннекен-Пис хөшөөнд хүндэтгэл үзүүлж, монгол дээл өмсүүлэх ёслол 2026 оны 6-р сарын 19-ний өдөр болжээ.

Элчин сайд Л.Болд Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Брюссель хотын төдийгүй Бельги Улсын бэлгэ тэмдэг болсон Маннекен-Писийг монгол дээлээр гоёсон нь хүндэтгэлийн нэг хэлбэр юм. Хэмжээний хувьд том биш ч өөрийн улсын түүх, нэр хүндийг дэлхийн томоохон хөшөөнүүдтэй эн зэрэгцэж өндөрт өргөдөг соёлын нэгэн дурсгал юм. Хэн хүний хайрыг татсан хөшөө монгол дээлээ өмссөнөөр Монгол Улс, Бельги Улсын хоорондын найрсаг харилцаа, түншлэлийн илрэл болж байна” гэв. 

Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн газрын дарга Уиллиам АссельборнХоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн 55 жилийн хугацаанд найрсаг, харилцан бие биеэ хүндэтгэсэн зарчмаар хөгжиж ирснийг тэмдэглээд энэхүү харилцааг цаашид хөгжүүлэхэд дипломат ажиллагааны чухлыг” онцоллоо. 



Маннекен-Пист монгол дээлийг 1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Бельги Улсад айлчлах үеэрээ бэлэглэсэн бөгөөд Маннекен Пис гурав дахь удаагаа монгол дээлээрээ гоёлоо.

Энэ арга хэмжээнд Брюссель хотын Соёл, түүхийн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож, Маннекен-Пист хүндэтгэл үзүүлэн ая дууны мэндчилгээ өргөснөөс гадна уран сайханч, Бельги Улсын иргэн Димитри Лоуэрс морин хуурын эгшгээр Маннекен-Писийг амилууллаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд соёл, урлагийг сурталчлах, найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цуврал арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.