Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ирэх өвлийн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “2026-2027 оны нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээр сараас эхлэн бэлтгэж эхэлдэг. Зуны улиралд бохир цэвэр усны шугам, дулааны шугамаа солих ажлаа хийдэг. Миний хувьд 21-р зуунд халуун ус хязгаарладаг байх нь тохиромжгүй гэсэн байр суурьтай байдаг. Гэсэн ч дэд бүтэц 60 орчим хувь нь насжилт өндөртэй хүнд нөхцөлд байгаа учир үе шаттай халуун усыг тасалж, засвар шинэчлэл хийхээс өөр арга алга байна. Автозамын хувьд энэ зуны улиралд багтаан 111 км шинэ зам тавьж байгаа бол 31 км замыг засаж, шинэчилж байгаа. Хичээлийн шинэ жилээс эдгээр засварыг дуусгана. Агаар орчныг бууруулах чиглэлд 280 мянган тонн хагас коксон түлш, 180 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг бэлдэж байна. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд 573 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 57 хувьтай байна. МӨн цахилгааны хязгаарлалтаас гарах хүрээнд ДЦС-5 ирэх 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон COP17 болохтой холбоотойгоор дугаарын хязгаарлалт хийнэ. Тодруулбал, ирэх наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд тэгш, сондгой горимд шилжинэ" гэлээ.