Говь-Алтай, Сүхбаатар аймагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширчээ

Говь-Алтай, Сүхбаатар аймагт бэлчээрийн хөнөөлт царцаа хэт олширчээ

Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2026 оны долоодугаар сарын 31-ний бэлчээрийн хөнөөлт царцааны ажиглалтын мэдээгээр Говь-Алтай аймгийн Халиун, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд царцааны хэт олшролт бүртгэгджээ.

Тодруулбал, дээрх сумдад нэг ам метр талбайд 8-25 ширхэг царцаа тоологдсон нь хэт олшролтын түвшинд хүрснийг илтгэж байна. Харин бусад ажиглалт хийсэн сумдын нутагт царцааны нягтшил хэвийн буюу нэг ам метр талбайд 1-7 ширхэг байсан аж.

Мөн энэ удаагийн ажиглалтаар Сибирийн царцаахай болон бараан далавчит царцаахай зонхилон тархсан нь тогтоогджээ.

Бэлчээрийн хөнөөлт царцаа олшрох нь бэлчээрийн ургамлыг идэж сүйтгэснээр малын тэжээлийн нөөцөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул мэргэжлийн байгууллагууд ажиглалт, тандалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Эх сурвалж: Ус, цаг уур, орчны шинжилгээний газар