Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халж, нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

 2026 оны 08-р сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +22…+27 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр +32...+37 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.