АНУ-ын нийслэл Вашингтонд Н.Замилан нэртэй монгол залуу халдлагад өртөж байсан эмэгтэйг аварсан байна. Замилан “Spider-Man: Brand New Day” киног үзээд 04:30 минут орчмын үед театраас гарч ирэхэд нэгэн эмэгтэй тусламж гуйж байхыг сонсжээ.
Тэрбээр халдлага үйлдэж буй эрэгтэйг айлган явуулахыг оролдож, цагдаа нарт хэрэгтэй болж магадгүй гэж бодож бичлэг хийсэн аж. Хэрэгтэн зугтсаны дараа цагдаа дуудаж иртэл нь эмэгтэйтэй хамт байжээ. Цагдаа нар тус хэргийн сэжигтнийг баривчилсан байна. Тэрбээр болсон явдлын талаар “NBC Washington” агентлагт ярихдаа “Marvel”-ын кинонууд пост-кредит хэсгээрээ алдартай. Би "Spider-Man: Brand New Day" киноны яг пост-кредит явахын өмнө кино театраас гарсан. Яагаад ч юм эртхэн гараад, өсөж торнисон хотоороо тайван алхаж, мэдэрмээр санагдсан юм. Тэгээд тусламж хэрэгтэй байсан нэг хүнд туслах боломж олдсон” хэмээжээ.
Эх сурвалж: NBC Washington