Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо маргааш орно

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо маргааш орно

Энэ сарын 12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30...+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна. 13-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.