Өчигдөр /2026.08.13/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2316 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 811 нь зөрчлийн шинжтэй, харин 86 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд нэг хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн арван хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 49 дуудлага, 11 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил илэрч, 60 хүнийг эрүүлжүүлжээ.
