Улаанбаатарт бороо орохгүй, 23 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орохгүй, 23 градус дулаан байна

Өнөөдөр /2026.08.15/ өдөр нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгууудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +30...+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +21...+23 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.