ВИДЕО: Филиппинд наймаалж загасчны нүүрэнд наалдаж, арьсыг нь урж гэмтээх шахжээ

ВИДЕО: Филиппинд наймаалж загасчны нүүрэнд наалдаж, арьсыг нь урж гэмтээх шахжээ

Филиппиний Палаван мужийн Пуэрто-Принцеса арлын орчимд загасчилж явсан нэгэн загасчин "наймаалжны халдлагад өртсөн" гэх бичлэг цахим сүлжээнд олны анхаарлыг татаж эхлээд байна.

ВИДЕО: 

Нью-Йорк Пост сонины мэдээлснээр, "загасчныг Жессер Сервантес гэдэг бөгөөд тэрээр долоодугаар сарын 10-нд модон завин дээрээс загасчилж байхдаа наймаалж барьжээ. Гэвч уснаас гаргасан даруйд тус наймаалж түүний нүүр рүү дайрч, соруулаараа нүүр болон аманд нь чанга наалдсан байна."

Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгт "загасчин наймаалжийг нүүрнээсээ салгахын тулд хэд хэдэн удаа оролдож байгаа ч амжилтгүй болж байгаа нь харагдах аж. Эцэст нь тэрээр хулсан саваа ашиглан наймаалжийн барьцыг сулруулж, өөрийгөө аварчээ.

Загасчныг Ж.Сервантес ярихдаа, “Миний барьсан наймаалжийг барихад маш хэцүү байсан. Бараг л нүүрний арьсыг минь урчих шахсан” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Хэдийгээр энэ явдал айдас төрүүлэм байсан ч тэрээр наймаалжийг алахгүйгээр буцаан далайд тавьсан байна. Наймаалж нь өндөр оюун ухаан, хүчтэй соруулаараа алдартай бөгөөд аюул заналхийлэл мэдэрсэн үедээ ийм төрлийн хамгаалах үйлдэл үзүүлэх нь түгээмэл байдаг аж.