Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтын хайгуулыг “Монголиа Фойсон Энержи” ХХК Хэрлэнтохой XXVIII талбайд хийж байхад нь Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд өчигдөр /2026.08.14/ очиж, хайгуулын ажлыг нь зогсоохыг оролдож, танхайрсан байгаа юм.
Тодруулбал, тэд хайгуулын ажлын кемпэд нэвтэрч, эд хөрөнгөд халдан, хайгуулын үйл ажиллагааг хүчээр зогсоохыг оролдсон байж болзошгүй байгаа юм. Харин Г.Солонго, Г.Адилбиш гэх этгээдүүдийн үйлдлийг олон мянган иргэд буруушааж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, манай улсад Тагнуулын байгууллага байдаг бол энэ "галзуучуудыг" шалгаж, үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх шаардлагыг тавьж эхлээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа Х хуудастаа энэ тухай байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, "Даварсаар даварсаар давгын орон дээр гарчээ. Ийм хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна. Төр зөвшөөрөл өгсөн бол төмөр нүүрээ харуулж, хөрөнгө оруулагчдаа хамгаал" гэжээ.
Даварсаар даварсаар давгын орон дээр гарчээ.Ийм хүмүүст хариуцлага тооцож чадахгүй бол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна.Төр зөвшөөрөл өгсөн бол төмөр нүүрээ харуулж,хөрөнгө оруулагчдаа хамгаал.‼️ https://t.co/VDRrYF8IJM
— Odontuya Saldan (@OdontuyaS) August 14, 2026