ШУУРХАЙ: Нефтийн хайгуул хийж буй газарт "дураар авирласан" Г.Солонгоо, Г.Адилбиш, А.Дарьсүрэн, Э.Соронзонболд нарын дөрвөн иргэнийг баривчилжээ

ШУУРХАЙ: Нефтийн хайгуул хийж буй газарт "дураар авирласан" Г.Солонгоо, Г.Адилбиш, А.Дарьсүрэн, Э.Соронзонболд нарын дөрвөн иргэнийг баривчилжээ

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах нефтын хайгуулыг “Монголиа Фойсон Энержи” ХХК Хэрлэнтохой XXVIII талбайд хийж байхад нь Г.Солонго, Г.Адилбиш нарын этгээдүүд саяхан /2026.08.14/ очиж, хайгуулын ажлыг нь зогсоохыг оролдож, танхайрсан байж болзошгүй үйлдлийг гаргасан. 

Тодруулбал, Г.Солонгоо, Г.Адилбиш нарын этгээдүүд хайгуулын талбайд нэвтэрч, бусдын өмчид зөвшөөрөлгүй хүрсэн, халдсан дүрс бичлэг цахим орчинд нийтлэгдээд байгаа юм. 

Тэгвэл Г.Солонгоо, Г.Адилбиш, А.Дарьсүрэн, Э.Соронзонболд нарын дөрвөн иргэнийг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд 48 цагийн хугацаатай саатуулсан байна.