АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг төрөөс бүх талаар дэмжиж байгаа ч зарим ШТС шатахуунтай хэрнээ борлуулахгүй, 24 цагаар ажиллахгүй байгааг шүүмжиллээ.
Тэрбээр Засгийн газар, Ерөнхий сайд болон холбогдох төрийн байгууллагууд шатахуун импортлогчдыг дэмжиж, гадаад улсаас шатахуун авахад шаардлагатай экспортын квот, татварын хөнгөлөлт, гааль, тээвэр, хөнгөлөлттэй зээл зэрэг боломжит дэмжлэгийг үзүүлж байгааг онцолсон байна. Гэвч зарим аж ахуйн нэгж шатахуунтай атлаа борлуулахгүй, 24 цагаар ажиллахгүй, ганцхан түгээгүүрийн хошуугаар шатахуун олгож, иргэдийг урт дараалалд оруулж байгааг хэлэв. Тиймээс хямралын үед онцгой горимоор ажиллаж, төрийн өмнө гэрээгээр хүлээсэн иргэдэд үйлчлэх үүргээ биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг мэдэгдлээ. Түүнчлэн бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа ШТС-уудыг хаасан ч иргэдэд үзүүлэх шатахууны хангамжийн нөлөө бага гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
ВИДЕО: