Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Интермед” эмнэлгийн орчмыг цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн хамгаалалтад авч, онцгой байдлын алба хаагчид тусгай техник хэрэгсэл, хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр ажиллаж байна.
ВИДЕО:
Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Интермед” эмнэлгийн санал хүсэлт хүлээн авдаг системээр гадаадын иргэний нэрээр “Танай эмнэлэгт бөмбөг тавьсан байж болзошгүй” гэх мэдээлэл ирсэн. Уг мэдээллийг шалгуулахаар эмнэлгийн ажилтан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст дуудлага, мэдээлэл өгсөн байна.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн болон тагнуулын байгууллагаас хамтарсан шалгалтыг зохион байгуулж байна. Одоогоор эмнэлгийн орчимд ямар нэгэн тэсрэх бодис, сэжигтэй эд зүйл илрээгүй байна. Улмаар шалгалтыг үргэлжлүүлж байгаа. Аюулгүй байдлыг хангах үүднээс тус эмнэлгийн 600 орчим алба хаагч болон хэвтэн эмчлүүлж буй 30 иргэний 90 хувийг нүүлгэн шилжүүлсэн" гэлээ. Холбогдох байгууллагуудын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээллийг албан ёсоор хүргэх юм байна. Энэ тухай эргэн мэдээлэх болно.