Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Хуралдаанаар нийт 28 асуудал хэлэлцэж байна.
Тухайлбал, Өгөгдлийн тухай хуулийн төсөл, Төрийн албаны шинэчлэл, Нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай, Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэр болон дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.