Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас орчны бүсийн Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлээ.
Тус ажлын хүрээнд дээрх 3 сумын ойн сан бүхий газарт нийт 12 мянга орчим га талбайд үүргийн шүршигч багаж ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Ажлыг Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сум дахь Сум дундын ойн анги, Хан Хөхийн нурууны БЦГ-ын орчны бүсийн Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын байгаль орчны тасгийн албан хаагчид болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.