СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утсыг хулгайлсан хэргийг илрүүлжээ

2026 оны наймдугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад “Тоглоомын талбайд бага насны хоёр хүүхдийн гар утас алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 39 настай эрэгтэй “Б” тоглоомын талбайд тоглож байсан бага насны хоёр хүүхдийн “iPhone” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч явсан болохыг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна. Уг хэргийг үргэлжлүүлэн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1.1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тоглоомын талбай болон олон нийтийн газарт хүүхдийн эд зүйлсийн аюулгүй байдлыг анхаарч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.