Турин хотод болох дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад Монголын баг оролцоно

Турин хотод болох дэлхий судлалын 19 дүгээр олимпиадад Монголын баг оролцоно

Бүгд Найрамдах Итали Улсын Турин хотноо 2026 оны 8 дугаар сарын 20–27-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын дэлхий судлалын 19 дүгээр олимпиад /IESO 2026/ эхэлж байна.

Монгол Улсыг төлөөлөн тус олимпиадад:

  • Батжаргалын Бүрэнжаргал – Монгол Тэмүүлэл олон улсын сургууль
  • Болдбаярын Есүй-Үжин – Монгол Билиг Оюун олон улсын сургууль
  • Төгөлдөрийн Ирмүүнжаргал – Дорноговь аймгийн Сайншанд сум
  • Одонбаатарын Анар – Сэлбэ олон улсын сургууль нар оролцож байна.

Дэлхий судлал нь дэлхий гарагийн дотоод бүтэц, гадарга, агаар мандал, усан мандал болон орчлон ертөнц дэх байр суурийг цогцоор нь судалдаг нэгдмэл шинжлэх ухаан юм. Монголын багийг МУИС-ийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ахлан ажиллаж байна.