НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн шүүх хурал хойшилжээ

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн шүүх хурал хойшилжээ

Эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхтэй холбоотой эрүүгийн хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. 

Хаалттай явагдсан өнөөдрийн шүүх хурлын үеэр хэргийн оролцогч талаас хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Тус хүсэлтийн дагуу шүүх хурлыг есдүгээр сарын 18-н хүртэл хойшлуулсан байна.  Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 дугаар зүйл.Хууль бусаар мөрдөж мөшгөх гэх хоёр зүйл заалтаар яллагдагчаар татан, хэргийг нь шүүн хэлэлцэж байгаа юм.