ВИДЕО: Ойн хөнөөлт шавж устгах ажил үргэлжилж байна

ВИДЕО: Ойн хөнөөлт шавж устгах ажил үргэлжилж байна

Төв аймгийн Жаргалант сумын ойн сангийн 3,600 га талбайд ойн хөнөөлт шавжийн хэт олшролыг бууруулах, ойн санг хамгаалах зорилгоор тэмцлийн ажил хэрэгжүүлж байна.

Тус ажлыг “Bacillus thuringiensis var. kurstaki (Btk)” биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр гүйцэтгэж байгаа юм. Устгалын ажлын хүрээнд “Ойн газар”-ын захиалгаар “Залуу төгөл” ХХК ажиллаж, агаарын хөлгийн үйлчилгээг “Томас-Эйр” ХХК үзүүлж байна. Харин орон нутгийн зүгээс ажлын явцад хяналт тавьж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.

ВИДЕО: