Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ

Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ

Энэ сарын 3-ны өдөр байгаль хамгаалагчид, Улсын байцаагч нар Богдхан уулын Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэр амны дээд эхийн чиглэлд эргүүл хийж, самар түүж бэлтгэхээр гарсан 50 орчим иргэнтэй уулзаж, уулнаас буулгажээ. 

Самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг эвдүүлж, хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай галыг унтраалгажээ. Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас морьт эргүүл, гүний хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж буй. Хуульд зааснаар дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж, самар түүх, бэлтгэх, байгалийн баялгийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглодог бөгөөд зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох зохицуулалттай.  Иймээс иргэдийг хууль, хамгаалалтын дэглэмийг чанд мөрдөж, зөрчилд холбогдох болон болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас сэрэмжлүүллээ.