ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

ОХУ-д ууланд авирч байсан 11 хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

ОХУ-ын Хойд Кавказын бүсэд орших Мижирги ууланд цасан нуранги бууж, наад зах нь 11 уулчин амиа алдаж, зургаан хүн гэмтсэн талаар тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ.

Ослын үеэр Мижирги уулын Безенгийн хавцалд 33 уулчин байсан бөгөөд орон нутгийн цагаар есдүгээр сарын 6-ны 17:00 цагийн орчимд нуранги бууж, уулчдыг бүхэлд нь хамарсан байна.  Аврагчдын мэдээлснээр, 10 уулчин өөрсдөө уулнаас бууж чадсан бол зургаан хүн тодорхойгүй хэвээр байна. Гэмтсэн зургаан уулчныг эмнэлэгт хүргэжээ.  Одоогоор 50 гаруй аврагч эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа ч уулын бартаатай газар нутаг болон дахин нуранги буух өндөр эрсдэл ажиллагааг хүндрүүлж байна. 

Мижирги уул нь ОХУ-ын Хойд Кавказын хамгийн өндөр уулсын нэг бөгөөд хоёр оргилтой. Баруун оргил нь 5,000 метрээс давдаг, харин зүүн оргил нь 4,927 метр өндөр. Тус уул нь ОХУ болон Европын хамгийн өндөр оргил болох Эльбрус уулын ойролцоо оршдог.