Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.08.24/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2010 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 651 нь зөрчлийн шинжтэй, харин 97 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага, 11 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрч, 83 хүнийг эрүүлжүүлжээ.