Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 13 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 13 градус дулаан байна

Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж болзошгүй тул тариа, ногоо цасанд дарагдах, хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв аймаг, Дархан, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +12…+17 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө