Монголын хөлбөмбөгийн  U15 насны шигшээ баг Хойд Марианы арлуудын багийг хожлоо

Монголын хөлбөмбөгийн U15 насны шигшээ баг Хойд Марианы арлуудын багийг хожлоо

Монголын хөлбөмбөгийн холбооны дэргэдэх 15 хүртэлх насны шигшээ баг эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Сүжөү хотод зохион байгуулагдаж буй “EAFF U15 Championship 2026 Suzhou” буюу Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Манай шигшээ баг өнөөдөр эхний тоглолтоо Хойд Марианы Арлуудын шигшээ багтай хийж, 8:0-оор ялалт байгууллаа. Энэ тоглолтод З.Эрхэмбаяр гурван гоол хийсэн бол М.Од, М.Жонон нар хоёр, Б.Ананд нэг гоол хийж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Манай шигшээ баг ирэх лхагва гарагт Гуамын багтай тоглоно. Харин сүүлийн тоглолтоо энэ сарын 27-ны өдөр Макаогийн багтай тоглож, нэгдсэн дүн гарах юм.