ШУУРХАЙ: Прокуророос Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Прокуророос Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

Прокуророос Б.Баатарыг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн бөгөөд тус саналыг өнөөдөр шүүх хэлэлцэхээр товложээ. 

Тодруулбал, найруулагч Б.Баатарыг “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын хилээр гарахыг шүүхээс хязгаарлаад байгаа. 

Тэгвэл прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах шаардлагатай хэмээн үзэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд түүнийг цагдан хорих саналыг хүргүүлсэн байна. Шүүх тус саналыг өнөөдөр /2026.10.02/ 13:30 цагаас хэлэлцэхээр товложээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.