Ж.Олонбаяр "Нанжинь марафон"-д тавдугаар байр эзэллээ

Ж.Олонбаяр "Нанжинь марафон"-д тавдугаар байр эзэллээ

 

2026 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр БНХАУ-ын Нанжинь хотноо зохион байгуулагдсан “Bank of Nanjing Marathon” олон улсын марафон гүйлтийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнд манай улсын шигшээ багийн тамирчин Ж.Олонбаяр 42.195 км-ийн марафон гүйлтийг 2:13:42 хугацаанд туулж, тавдугаар байр эзэлж дэлхийн чансааны оноогоо ахиуллаа. Түүний хувьд 2024 оны 12 дугаар сарын 8-нд БНХАУ-ын Хуаншин хотод болсон хагас марафонд 1:03:48 цагт гүйж дөрөвдүгээр байр, мөн тус сарын 15-ны өдөр БНХАУ-ын Фужоу хотод болсон бүтэн марафонд 2:13:43 цагийн амжилтаар зургаадугаар байрт тус тус шалгарч байсан юм.