Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэсэн зүйл ангиудаар хуулийн байгууллагаас яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан байдаг.
Харин прокуророос Б.Баатарыг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай хэмээн үзэж, шүүхэд хандаад байсныг өнөөдөр /2026.10.02/ Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх уг саналыг 13:30 цагт хэлэлцэхээр болсон байдаг.
Тэгвэл уг шүүх хурал 14:20 цагт эхэлсэн байна. Учир нь Б.Баатар тус шүүх хурал өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд Б.Баатар дээрх цагт шүүх танхимд ирж, хурал эхэлжээ.
Шүүх хурал үргэлжилж буй танхимын гадна "Монгол Хаан" жүжгийн гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг нарын уран бүтээлчид иржээ.




