НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 21-нд болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2026 оны аравдугаар сарын 21-ний 13:00 цагт и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдана.

Энэ удаагийн тохиролд 2026 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдах аж. Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог.