Х.Нямбаатарыг МАН-аас хөөх гарын үсэг цуглуулж эхэлжээ

Х.Нямбаатарыг МАН-аас хөөх гарын үсэг цуглуулж эхэлжээ

Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан МАН-ын нэр бүхий ахмадууд өөрийг нь намаас хөөх гарын үсэг цуглуулж эхэлсэн талаар мэдээлэв.

Тэрбээр “У.Хүрэлсүхээс гавьяат авсан, шагнал авсан ахмадууд та бүхэн хэнд ч өргүй шүү. Шагнал шорон хоёроор энэ улсыг арван жил орвонгоор нь эргүүллээ. Хүссэн үедээ ашиглах гэж командалж удирдах гэж шагналыг хавтгайруулсан. Энхийн цагт, өнгөрсөн таван жил 54 генерал цол өгсөн байна энэ хүн. Та бүхэн бод. Манай намын нэр бүхий ахмадууд энэ намын нэрийг шороотой хутгаж байгаа хулгайчийн гар хөл болж, түүний тушаалаар Нямбаатарыг намаас хөөх гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Гавьяатын өрөө Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр тавьж, хуучин коммунист аргаар залуу үеийнхээ эрийг дарж, зоригийг мохоож, хэний зараалаар юу хийж явсан чинь түүхэнд бичигдэж үлдэх болно. Энэ нам У.Хүрэлсүхийн хувийн нам биш шүү” гэжээ.