Хотын дарга асан Х.Нямбаатар "Costco" бөөний худалдааны дэлгүүрт явж байна гэх гэрэл зураг цахим сүлжээнд нийтлэгджээ. Тус гэрэл зурагт "Costco" дэлгүүрийн худалдааны тэргэнцэрээс Х.Нямбаатар ямар нэг зүйлийг авч байгаа нь харагдах бөгөөд түүний урд нэгэн эмэгтэй хажуу тийшээ харсан байдалтай гэрэл зурагт буужээ.
Манай бро Косткод явна гэнэ. pic.twitter.com/qQtoRDXUfP
— Lutaa (@LutochirT) November 26, 2026
Хотын дарга асан Х.Нямбаатар нь сүүлд н.Солонго гэх бүсгүйтэй "дэр нийлүүлсэн" гэдэг бөгөөд "Costco" дэлгүүр дэхь тус гэрэл зурагт гарсан эмэгтэй нь н.Солонго гэх бүсгүй байж болзошгүй юм. Өмнө нь буюу энэ сарын 17-нд Х.Нямбаатарыг Канадын Ванкувер хотод Starbucks кофе шопын гадна сууж байна гэх гэрэл зураг мөн цахим сүлжээнд нийтлэгдэж байсан юм.
Х.Нямбаатарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа бөгөөд тэрбээр гадаадаас цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Гэхдээ цахим сүлжээнд шинээр нийтлэгдсэн гэрэл зургийг авсан огноо, яг аль хотын Costco дэлгүүр болох, мөн гэрэл зурагт буй эмэгтэй хэн болохыг одоогоор баталгаажуулаагүй байна.