Монгол Улсын хилийн боомтууд ирэх арваннэгдүгээр сард ажиллах цагийн хуваарийг танилцууллаа.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 10-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болон арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрөөр Монгол-Оросын хилийн Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан авто замын боомтууд, Монгол-Хятадын хилийн Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Замын-Үүд, Сүмбэр, Хавирга авто замын боомтууд баярын өдрүүдэд түр хаах хуваарьтай байна.
Харин Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн хуваарийн дагуу, Монгол-Оросын төмөр замын боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана. Алтанбулаг авто замын боомт өдөр бүр 24 цагаар ажиллах бол бусад боомт батлагдсан цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулна.
