Хүн мөргөсөн жолоочийг шүүх "гэм буруугүй" гэж үзжээ.
Тодруулбал, Прокуророос жолооч Э-г “машин жолоодож явахдаа явган зорчигч Д-г мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хүргүүлсэн байна.
Харин шүүхээс шүүгдэгч Э-д холбогдох хэргийг хэлэлцээд “явган зорчигч Д нь 3.033 хувийн хүнд зэргийн согтолттой байх үедээ шөнийн цагаар буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал байх үед, явган хүний гарцгүй газраар, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэлгүйгээр зорчиж явсан нь” зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна. Жолооч Э нь тухайн нөхцөлд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Иймд жолооч Э-г “гэм буруугүй гэж үзэж, цагаатгаж” шийдвэрлэсэн байна.