Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээлээ.
Энэ үеэр Чингис хаан одонт, академич С.Нарангэрэл сэтгэгдлээ илэрхийлж "Ерөнхийлөгч улс орныхоо хөгжилд ШУ-ны салбарын оруулж, оруулах хувь нэмрийг удаа дараа үнэлж байгаад баяртай байна. Ерөнхийлөгч намайг дэндүү сайхан булган сүүлтэй болгож өглөө" хэмээлээ.
ВИДЕО: