Энэ сарын 15-аас шатахууны үнэ буусан эсэхийг ШАЛГАВ

Энэ сарын 15-аас шатахууны үнэ буусан эсэхийг ШАЛГАВ

Энэ сарын 5-ны өдөр /2019.06.05/ Шатахууны үнийн зөвлөл хуралдаж АИ 92 бензиний үнийг буулгах шийдвэрийг гаргаж, нефть импортлогч компаниудад үүрэг өгсөн. 

Тодруулбал, Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай улсад зарагдаж буй шатахууны үнэ буурах ёстой гэж Үнийн зөвлөлөөс үзсэн билээ.

Энэ дагуу нефть импортлогч компаниуд шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгажээ. Хамгийн сүүлд буюу тавдугаар сард “Содмонгол”, “Петровис” зэрэг нефть импорлогч томоохон аж ахуй нэгжүүд шатахууны үнээ литр тутамд 80-100 төгрөгөөр нэмж бусад нь дагасан. Тухайлбал “Сод монгол” ХХК АИ 92 автобензины үнэ 1940 төгрөг болж нэмэгдүүлсэн. Энэ нь тус компаниудын 2019 онд үнээ нэмсэн анхны тохиолдол биш. 2019 онд 50-100 төгрөгөөр хэд, хэдэн удаа шатахууны үнэ нэмэгдсэн. Харин хоёр удаа 50 төгрөгөөр буулгасан. Шатахууны үнийг 100-300 төгрөгөөр нэмж 50 төгрөгөөр хямдруулахыг иргэд ихээхэн эсэргүүцэж байна.

Үнээ нэмэхдээ хэт огцом нэмчихээд буулгахдаа 50 төгрөгөөр буулгах нь ШУДАРГА БУС гэж олон нийт харж байна.

Дизелийн түлшний дэлхийн зах зээл дээрх үнэ өсөөгүй байхад үнээ 40 төгрөгөөр нэмсэн ААН-үүд ч бий. Тиймээс эдэнд үнээ буулгах шаардлагыг Үнийн зөвлөлөөс тавьж байгаа ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон буюу Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр буулгаж болохгүй гэх байр, суурийг Үнийн зөвлөлөөс тавиад буй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ТҮШИГ




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө