Ч.Өнөрбаяр: Монгол Улс сонгуульт дарангуйлал руу шилжихэд ойрхон байна гэдгийг олон улсын байгууллагууд дүгнэж байна

Ч.Өнөрбаяр: Монгол Улс сонгуульт дарангуйлал руу шилжихэд ойрхон байна гэдгийг олон улсын байгууллагууд дүгнэж байна

Олон улсын ардчилсан холбоо IDU болон Монголын Ардчилсан намын хамтарсан олон улсын бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн бага хурал өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд Монголын 34 жилийн ардчиллын алдаа оноо, өнөөгийн нөхцөл байдлыг тойрч ярилцаж байгаа юм. 

Бага хурлын үеэр Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяраас байр суурийг нь сонссон юм. Тэрбээр " Freedom house гэх олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар Монгол Улсын хүний эрхийн индекс ухарсан байна. Мөн Монголын хэвлэлийн эрх чөлөөний индекс буурсан. Үнэхээр харамсалтай нь Монгол улс нь либериал ардчилсан тогтолцооноос хагас ардчилал руу шилжсэн байна. Энэ байдлаараа ухарсаар байвал Монгол Улс сонгуульт ардчилал буюу сонгуульт дарангуйлал руу шилжихээр байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр сонгууль хэлбэрийн төдий болдог нэг нам үнэмлэхүй ялж түүнийг тойрсон тоглоомын жижиг намууд  бий болдог байдал руу шилжих гэж байна гэдгийг энэ хурлаас анхаарууллаа" гэв. 

ВИДЕО: