ШШГБ-ын анхны генерал Ж.Содномд "Төрийн хуяг" шагналыг олгожээ

ШШГБ-ын анхны генерал Ж.Содномд "Төрийн хуяг" шагналыг олгожээ

Монгол Улсад цэргийн дээд “Генерал” цол олгож эхэлсний 80 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Содномд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүн дээд “Төрийн хуяг” шагналыг гардууллаа.

“Төрийн хуяг” шагналыг хүртсэн Монгол Улсын Гавьяат хуульч, хошууч генерал Ж.Содном нь анх хянагчаар ажиллаж эхэлснээс хойш хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, Засан хүмүүжүүлэх байгууллагуудыг удирдах газрын даргаар томилогдон тасралтгүй 13 жил ажилласан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын анхны генерал цолтон билээ. Мөн энэхүү “Төрийн хуяг” шагналыг өргөмжлөл, малгай, хантааз, цом, мөнгөн шагнал дагалддаг байна.